“Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 10.00 цагт товлон зарласугай” гэжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.