ХААХ
УЛААНБААТАР МЕТРОНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ II ШАТНЫ ТЕНДЕРИЙГ ЗАРЛАЛАА
НӨӨЦИЙГ МАХЫГ 2026 ОНЫ ХОЁРДУГААР САРААС ХУДАЛДААЛНА
МОНГОЛООС ӨӨР ХЭЛ ДЭЭР НЭРЛЭГДЭЖ БУЙ ГАЗАР ЗҮЙН НЭРИЙГ ШИНЭЧИЛЖ БАТЛУУЛНА
2000-ААС ДООШГҮЙ МАЛЧИН ӨРХ ТУТАМД НЭГ УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ ШАЛГАРУУЛАХААР БОЛЖЭЭ
“АЧИТ ИХТ”, “ЭРДМИН”, “ЗЭС ЭРДЭНИЙН ХУВЬ” ХХК-Д ТӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ САНАЛ, ДҮГНЭЛТИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
ГУББГ-ААС НИЙТ ДӨРВӨН БАЙРШИЛД 2734 ТОНН УС СОРУУЛААД БАЙНА
- schedule 2024 оны 6 сарын 21
- chat_bubble 0

Өнгөрсөн шөнө нийслэлийн хэмжээнд орсон бороо өнөөдөр өдөр хүртэл үргэлжлэн орно. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн холбогдох байгууллагууд болон дүүргийн Онцгой байдлын хэлтсүүд хариу арга хэмжээг шуурхай аван ажиллаж байна. Тухайлбал, Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас нийт дөрвөн байршилд 37 албан хаагч 12 машин техник, гурван насостойгоор замд тогтсон усыг соруулан тасралтгүй ажиллаж байна.

Одоогийн байдлаар дөрвөн байршлаас 31 рейсээр 2734 тонн ус соруулаад байна. Тодруулбал,
- Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, 120 мянгатын уулзвараас “Гэгээнтэн” хотхоны төв зам дагуу 19 рейсээр 114 тонн ус,
- Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Нисэхийн тойргоос Сонсголон руу эргэх уулзварт 12 рейсээр 120 тонн ус,
- Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний урд хэсэгт нэг моторт помпоор 2500 тонн ус тус тус соруулсан.
Мөн Дунд, Сэлбэ гол дагуух үзлэг шалгалтыг тогтмол хийж байна.

0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...