“ECO BIKE” ЦАХИЛГААН ДУГУЙН ТҮРЭЭСИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ШИНЭЭР НЭВТЭРСЭН БАЙНА
- schedule 2024 оны 6 сарын 14
- chat_bubble 0
Нийслэл Улаанбаатар хотын иргэдэд зориулан “ECO BIKE” цахилгаан дугуй түрээсийн үйлчилгээ шинээр нэвтэрч байна. Эхний ээлжид туршилтын шугамаар 1000 ширхэг цахилгаан дугуйг үйлчилгээнд гаргаж байгаа юм. Цаашид дугуйны тоог нэмэгдүүлэх бүрэн боломжтой юм.
Цахилгаан дугуйны онцлог нь зөөлөн суудал, 16 инчийн том дугуй, урд хойд хос амортизаторыг хослуулснаар туулах чадвар болон тав тух, аюулгүй байдлыг хангах нөхцлийг сайн хангаж өгсөн болно. Нэг удаагийн цэнэгээрээ дунджаар 65 км замыг туулах боломжтой бөгөөд дээд хурдны хэмжээ 20 км/цаг хүрнэ.
Хэрэглэгчид Playstore болон Appstore-с ECO BIKE апликэйшныг татаад өөрсдөө утсан дээрээ хэлийг нь тохируулж монгол хэлээр апликейшнийг өөрт ойлгомжтойгоор ашиглах бүрэн боломжтой. Үүнээс гадна анхааруулга дохионууд монгол хэлээр хэлдгээрээ давуу талтай, ойлгомжтой юм.
Зарим зүйл дээр хэрэглэгчдэд тусламж хэрэгтэй үед хэрэглэгчийн төвийн 7201-9999 утсаар болон ECO BIKE пэйж хуудсаар дамжуулан зааварчилгаа мэдээлэл авах бүрэн боломжтой байна.
Бидний зүгээс хэрэглэгч нартаа зориулж зургаадугаар сарын 30-ныг дуустал “ЦЭНЭГЛЭСЭН ДҮНГЭЭР 100 хувь БОНУС” бэлэглэнэ.
Шинэ хэрэглэгчдэдээ нэмж эхний удаа “20 ХҮРТЭЛХ МИНУТ НЭГ УДАА ҮНЭГҮЙ УНАХ” эрхийг өгнө. Ингэснээр хэрэглэгчид зургаадугаар сарын 30-ныг дуустал 1 минутыг 125₮-н үнээр үйлчилгээ авах боломжтой болж байна.
Цахилгаан дугуй хэрэглэгчид маань зорчих ХЯЗГААРЫН (БҮСЧЛЭЛИЙН) хүрээнд аюулгүй зорчиж зориулалтын байршлуудад аяллыг дуусгаж соёлтой хэрэглэхийг зөвлөж байгаа юм.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...