ЭНЭ САРЫН 25-НЫ ӨДӨР АМРАХ ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД
- schedule 2024 оны 5 сарын 22
- chat_bubble 0
"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн тавдугаар сарын 25-ны өдөр буюу энэ бямба гарагт Сүхбаатарын талбайд болно. Тэгвэл энэ өдрөөр амрах томоохон зах, худалдааны төвүүдийн талаар УБЗАА-ны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн Худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэнд мэдээлэл өглөө.
Тэрээр" Уг өдрөөр 06:00-18:00 цагийн хооронд зарим замын хөдөлгөөнийг хязгаарлана. Иймд зам хаасан бүс буюу Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн томоохон зах, худалдааны төвүүд болох “Бөмбөгөр-1”, “Бөмбөгөр-2”, “Содон”, “Алтжин бөмбөгөр”, “Хүчит шонхор”, “Нарлаг дэнж” худалдааны төвүүд амарна. Мөн “Нарантуул”, “Нарантуул-2”, “Ханталст”, “Баянзүрх”, “Шөнийн зах”, “Да хүрээ" зэрэг 20 гаруй худалдааны төв амрах хуваарьтай байна" гэлээ.
Санал болгох
Сонин хачин
![](http://static.mglnews.mn/style/interface/mglnews/style/assets/loader.png)
Уншиж байна ...