“ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДӨР”-ӨӨР 70 ХОС ХУРИМЛАСАН БАЙНА
- schedule 2024 оны 5 сарын 16
- chat_bubble 0
“Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар болон “Гэрлэх ёслолын ордон”-той хамтран дөрөв дэх жилдээ “Хайрын амлалт” хуримын ёслолыг зохион байгуулсан байна. Өнгөрсөн онд тус ёслолын үеэр 46 хос хуримаа хийсэн бол энэ жил 70 хос хуримласан юм.
Хуримаа хийж буй Б.Үнэнбат, Ж.Бадамханд “Эхнэртэйгээ танилцаж, хамт амьдраад 25 жил болсон. Анх гэр бүл болохдоо л “Гэрлэх ёслолын ордон”-д хуримаа хийнэ гэж амлаж байсан минь биеллээ олж мөнгөн хуримаа хийж буйдаа баяртай байна” гэлээ.
Хуримаа хийж буй Ч.Батсайхан, Р.Ариунгэрэл “Бид ханилаад 25 жил болохдоо таван сайхан үрийн аав, ээж болсон байна. Гэнэтийн тохиолдлоор хүний амьдралд ганц тохиох баярт мөчийг маань мартагдахааргүй сайхан тэмдэглэж өгч байгаа нийслэлийн удирдлага болоод Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Гэрлэх ёслолын ордны хамт олонд талархал илэрхийлье. Үлдсэн амьдралдаа мөнхөд хажууд нь өмөг түшиг болж амьдрахаа амлаж байна” гэсэн юм.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...