ОЙРЫН ӨДРҮҮДЭД ЦАСАН ШУУРГА ШУУРНА
- schedule 2024 оны 4 сарын 18
- chat_bubble 0
2024 оны 04 сарын 19-нөөс 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
19-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, 20-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 21-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр,
20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар,
22-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +14...+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +7...+12 градус дулаан байна. 22-нд нутгийн баруун хагаст дулаарна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...