Б.ГОНЧИГСҮРЭН, Б.НАРАНЦЭЦЭГ НАР ТУРКТ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ
- schedule 2024 оны 4 сарын 2
- chat_bubble 0
Турк улсын Анталья хотод жүдо бөхийн “Парис-2024” олимпийн эрхийн оноо олгох Их дуулга гуравдугаар сарын 29-31-нд боллоо. Энэ удаагийн тэмцээнд таван тивийн 93 орны 628 жүдоч өрсөлдсөн бөгөөд Монгол Улсаа төлөөлөн нийт 19 жүдоч өрсөлдөв.
Монголын тамирчид Антальяагийн Их дуулгаас нийт хоёр хүрэл медаль хүртжээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн -100 кг-д Б.Гончигсүрэн хүрэл, эмэгтэйчүүдийн -48 кг-д Г.Наранцэцэг тус тус медаль хүртэв. Харин эрэгтэйчүүдийн -60 кг-д Б.Цогт-Очир болон Э.Ариунболд нар шагналт байранд оржээ.
Хүрэл медаль хүртсэн Б.Гончигсүрэн хэсэгтээ хоёр ялж, хэсгийн аваргын төлөө Оросын Арман Адамянд ялагдсанаар дагах барилдаан хийв. Ингэхдээ Нидерландын Майкл Коррелыг ялж, хүрэл медалийн төлөө Бразилын Леонардо Гонсалвесыг дийлжээ. Тэгвэл Б.Наранцэцэг хэсэгтээ нэг ч ялагдалгүй, бүх өрсөлдөгчөө дийлж, хагас шигшээд шалгарсан ч Туркийн Эрсин Силад ялагдаж, улмаар хүрэл медалийн төлөө Бразилын Наташа Феррейраг ялжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...