ӨЧИГДӨР 116 УДААГИЙН ЯВАЛТААР 4684 ТОНН УС СОРУУЛЖЭЭ
- schedule 2024 оны 4 сарын 2
- chat_bubble 0
Геодези, усны барилга байгууламжийн газар энэ сарын 1-нд нийт 20 дуудлага, мэдээлэл хүлээн авсан.
Дуудлага мэдээллийн дагуу 33 хүн, 12 машин механизмын бүрэлдэхүүнтэй дараах байршлуудад хариу арга хэмжээ авлаа.
-Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо, Наадамчдын замд гурван рейсээр 30 тонн
-Яармагийн гүүрний нүхэн гарцаас 10 рейсээр 100 тонн
-Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжинд 18 рейсээр 108 тонн
-Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Ажилчны гудамж, "Акума" төв орчмоос таван рейсээр 50 тонн
-Хан-Уул дүүрэг гжравдугаар хороо, Нарны гүүрний урд хэсэгт 13 рейсээр 130 тонн
-Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо, Дарь-Эхийн "Хас" захын урд замд 64 рейсээр 516 тонн, хоёр помпоор 1020 тонн
-Баянзүрх дүүргийн тавдугаар хороо, Монелийн сувгийн далд хэсгээс моторт помпоор 1200 тонн
-Сонгинохайрхан дүүргийн 6, 23, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт харьяалагдах Намгийн сувгийн бөглөрлийг гаргаж, насосоор 900м3, "Гэгээн манал" эмнэлгийн зогсоолоос 600м3 ус тус тус соруулж ажилласан байна.
Дээрх найман байршилд айл, албан байгууллага, авто зам руу ус орохоос сэргийлж, 116 удаа, нийт 4864 тонн ус соруулж, аюулгүй байдлыг хангасан. Бусад байршлуудад үзлэг хийж, иргэдэд зөвлөгөө өгсөн гэж Геодези, усны барилга байгууламжийн газар мэдээллээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...