“FALCONS” БАЙГУУЛЛАГА “PUBG MOBILE” ДЭЭР ХӨРӨНГӨ ЗАРЦУУЛЖ МОНГОЛ БАГИЙГ ЭЛСҮҮЛЖЭЭ
- schedule 2024 оны 3 сарын 26
- chat_bubble 0
Саудын Арабын "Falcons" байгууллага сүүлийн үед цахим спортод онцгой анхаарал хандуулж, төрөл бүрт хүчирхэг багийг бүрдүүлж байна. Тэгвэл энэ удаад "PUBG Mobile" дээрээ хөрөнгө зарцуулж, Монголын багийг бүхэлд нь элсүүлжээ. Цахим спорт сонирхогчдын сайн мэдэх хуучин "Stalwart Esports" багийн тамирчид болох "TOP", "Action", "N1RZED", "ICY", дасгалжуулагч "Senator" нар одооноос "Falcons" багийн нэр дээрээс тоглоно.
Энэ талаар "Falcons"-ийн цахим хуудаснаа "Falcons PUBG Mobile-ийг байлдан дагуулахаар ирлээ. Та бүхэндээ PUBG Mobile-ийн бүрэлдэхүүнээ танилцуулъя" гэжээ.
Дээрх залуус Энэтхэгийн "Stalwart Esports" багт байхдаа тун сайн амжилтыг үзүүлж, дэлхийн аваргын дөрөв болон хоёрдугаар байрыг эзэлж байсан билээ. Мөн Азидаа удаа дараа тэргүүлж, тивийнхээ төдийгүй дэлхийн шилдэг баг болсон. Гэвч энэ оны эхээр тамирчид болон дасгалжуулагчид багаас явж, чөлөөт агент болсноо зарласан юм.
“Falcons” багийн бүрэлдэхүүн:
- Нүрзэд (N1RZED)
- Б.Тэнгис (ICY)
- Г.Сүхбат (Action)
- А.Бүрэнбаяр (Top)
- Coach – Б.Жаргалсайхан (Senator)
Саудын Арабын "Falcons" байгууллага нь "CS2", "dota2", "VALORANT", "Rocket League" гээд цахим спортын төрөл бүрт хүчирхэг багийг бүрдүүлсэн. Тэдний "dota2"-ийн баг хэдийнэ дэлхийн шилдгүүдийн нэг болсон бол "CS2"-ийн баг нь шилдгүүдийг нэгтгэж, одоо л учраа олж яваа. Харин одооноос "PUBG Mobile"-ийн баг нь олны анхаарлыг татаж эхэлжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...