”ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ТЕАТР” ДӨРӨВДҮГЭЭР САРД НЭЭЛТЭЭ ХИЙНЭ
- schedule 2024 оны 3 сарын 25
- chat_bubble 0
“Хүүхэд, залуучуудын театр” хүүхэд, залууст зориулсан соёл, урлагийн бүрэн хөтөлбөртэйгээр дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс нээж, тогтмол үйл ажиллагаагаа явуулах гэж байна. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 158 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд баригдаж буй “Хүүхэд, залуучуудын театр”-ын барилгыг байнгын ашиглалтад хүлээж авах Улсын комисс ажиллаж байгаа юм байна. “Хүүхэд, залуучуудын театр”-ын барилга нь олон улсын стандартад нийцсэн, 850 хүний суудалтай үзвэрийн танхимтай юм байна.
Уг театр нь үйл ажиллагаагаа зөвхөн драмын урлагаар хязгаарлагдахгүй, урлагийн олон талт төрлөөр бүтээл туурвих, бүтээлд суурилсан менежментийн шинэ бодлогоор явуулах юм. Түүнчлэн, театрын урлагийн хөгжилд өрсөлдөөн бий болгох, алслагдсан дүүргийн болон орон нутгийн хүүхэд, залуучуудад тайзны урлагийг таниулах, улмаар олон улсын наадам, уралдаан зохион байгуулах, өөрийн тайзнаа мэргэжлийн урлагийн бүхий л төрлийн уран бүтээлүүдийг олон нийтэд хүргэх, соёл урлагийн үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлэх тал дээр төлөвлөлт гарган бэлтгэл ажлыг хангаж байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...