ХААХ
УЛААНБААТАР МЕТРОНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ II ШАТНЫ ТЕНДЕРИЙГ ЗАРЛАЛАА
НӨӨЦИЙГ МАХЫГ 2026 ОНЫ ХОЁРДУГААР САРААС ХУДАЛДААЛНА
МОНГОЛООС ӨӨР ХЭЛ ДЭЭР НЭРЛЭГДЭЖ БУЙ ГАЗАР ЗҮЙН НЭРИЙГ ШИНЭЧИЛЖ БАТЛУУЛНА
2000-ААС ДООШГҮЙ МАЛЧИН ӨРХ ТУТАМД НЭГ УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ ШАЛГАРУУЛАХААР БОЛЖЭЭ
“АЧИТ ИХТ”, “ЭРДМИН”, “ЗЭС ЭРДЭНИЙН ХУВЬ” ХХК-Д ТӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ САНАЛ, ДҮГНЭЛТИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
ОЮУТАН ЦЭРГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛСЭН БАЙНА
- schedule 2024 оны 3 сарын 1
- chat_bubble 0

"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэлийн хүсэлтийг энэ сарын 01-ний 09:00 цагаас энэ сарын 11-ний 17:00 цагийн хооронд хүлээн авна.
Хүсэлтийг "E-Mongolia" гар утасны аппликэйшн, www.e-mongolia.mn, Төрийн үйлчилгээний "Хурдан" төвийн оператораар дамжуулан илгээх боломжтой.
"Оюутан цэрэг" хөтөлбөрт бүртгүүлэх оюутнууд дараах шаардлагыг хангасан байна!
- Улаанбаатар, орон нутаг дахь магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын нэгдүгээр дамжааны оюутан байх
- Сурлагын голч дүн 2.8-аас дээш байх
- 2024 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх
- Эрүүл мэндийн даатгал төлсөн байх
Коллеж, МСҮТ-үүдэд суралцагчид заавал аймаг, дүүргийнхээ ЗДТГ-ын Цэргийн штабт очиж бүртгүүлээрэй гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...