ХААХ
ФИЛИППИНД ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН УЛМААС 44 МЯНГАН ОРШИН СУУГЧ ЦАХИЛГААНГҮЙ БОЛЖЭЭ
- schedule 2023 оны 12 сарын 5
- chat_bubble 0

Филиппин улсын Минданао хотын ойролцоо энэ сарын 2-ны өдрийн 22 цаг 00 минутын орчимд 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Газар хөдлөлтийн улмаас 4 хүн нас барж, олон мянган хүн хүнд бэртсэн бөгөөд 44,000 оршин суугч тог, цахилгаангүй болсон байна.Үүний зэрэгцээ АНУ-ын сэрэмжлүүлгийн систем идэвхжиж, 3 метрийн өндөр цунами үүсэж болзошгүй гэж анхааруулжээ.
Далайн эрэг орчмын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байна. Одоогоор учирсан хохирлын хэмжээг тодорхойлох боломжгүй байгааг албаныхан мэдээлжээ.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...