СӨҮЛ ХОТ БЯСААТАЙ ТЭМЦЭХЭД 500 САЯ ВОН ЗАРЦУУЛАХАА МЭДЭГДЖЭЭ
- schedule 2023 оны 11 сарын 8
- chat_bubble 0
Өмнөд Солонгос улс бясааны тархалтыг зогсоохоор арга хэмжээ авч эхэлжээ. Арваннэгдүгээр сарын 5-ны байдлаар нийслэл Сөүл болон Бусан, Инчон хотуудад 17 дэгдэлт бүртгэгдсэн тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Сөүл хот бясаанаас бүрэн ангижирсан бүс болох төслөө эхлүүлж, ахуйн хортон шавж устгах зардалд 500 сая вон (383,000 доллар) зарцуулахаа мэдэгдсэн байна.
Есдүгээр сард баруун өмнөд нутгийн Дэгү хотын их сургуулийн дотуур байрнаас эхэлсэн шавжийн дэгдэлт удалгүй жуулчдын байр, нийтийн халуун усны газарт тархсан. Өмнөд Солонгосын иргэд хортон шавжаас сэргийлж кино театр үзвэрийн танхимаар үйлчлүүлэх, нийтийн тээврээр зорчихоос татгалзах болжээ.
Өмнөд Солонгос 1960-аад онд орон даяар устгалын кампанит ажил явуулсны дараа бясааг бүрэн устгасан гэж тооцдог байсан юм.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...