ҮХЦ-ИЙН ГИШҮҮНД ХУУЛЬЧ Б.ГҮНБИЛЭГ, О.МӨНХСАЙХАН НАР НЭРЭЭ ДЭВШҮҮЛЖ, ОЛОНХЫН САНАЛААР О.МӨНХСАЙХАНЫГ ДЭМЖЛЭЭ
- schedule 2023 оны 10 сарын 3
- chat_bubble 0
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хурал өчигдөр болж, Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцжээ.
Нэр дэвшигчийн материалыг 2023 оны есдүгээр сарын 20-27-ны хооронд хүлээн авсан бөгөөд энэ хугацаанд хуульч Б.Гүнбилэг, О.Мөнхсайхан нар нэрээ дэвшүүлсэн юм.
Нийт шүүгчийн олонхын санал авсан О.Мөнхсайханыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж, УИХ-д саналаа хүргүүлэхээр болжээ.
Одонхүүгийн Мөнхсайхан
МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
Япон улсын Нагояа Их сургуульд Хууль зүйн ухааны магистрын зэрэг, Хууль зүйн ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төр эрх зүйн онол, түүхийн тэнхимийн туслах ажилтан, Эрх зүй судлалын тэнхим, Нийтийн эрх зүйн тэнхимд дэд профессор, профессор, МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнд захирал, Япон улсын Нагояа Их сургуулийн Хууль зүйн сургуульд гадаад судлаач, АНУ-ын Вашингтоны Их сургуульд зочин судлаач, Жорж Вашингтон Их сургуулийн Хууль зүйн сургуульд зочин судлаач, хууль зүйн баримт бичгийн анализ хийгч, орчуулагч.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...