Г.НАНДИНЗАЯА, Ч.НАРАНТУЯА, О.ЕСҮГЭН НАР АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
- schedule 2023 оны 9 сарын 25
- chat_bubble 0
Хятадын Ханжоу хотноо Азийн спортын 19-р наадам 9-р сарын 19-нөөс 10-р сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Өчигдөр тус наадмын нээлтийн үйл ажиллагаа явагдсан юм.
Тэгвэл өнөөдөр Ч.Нарантуяа, Г.Нандинзаяа, О.Есүгэн нар буудлагын багийн 10м-ийн хийн урт бууны дасгалд хүрэл медаль хүртэж, "Ханжоу 2022" Азийн наадамд оролцож буй монголын тамирчдын медалийн салхийг хагаллаа.
Тус төрөлд Хятадын баг 1896.3 оноогоор түрүүлж, Азийн дээд амжилтыг шинэчилсэн бол Энэтхэгийн баг 1886.0 оноогоор мөнгөн медаль хүртэв. Харин Монголын баг 1880.0 оноонд хүрч, хүрэл медаль зүүсэн юм.
Өнгөрсөн сард явагдсан буудлагын ДАШТ-ий үеэр ОУХМ О.Есүгэн 50 м-ийн гурван байрлалаас буудах дасгалд “Парис-2024” олимпод оролцох нормативыг биелүүлж, Монголын багаас анхлан олимпын эрхээ авсан билээ.
Монголын буудлагын тамирчид аравдугаар сард БНСУ-д болох Азийн АШТ, ирэх оны нэгдүгээр сард Индонезид болох Азийн АШТ-ээс олимпод оролцох эрхээ авах боломжтой. Эдгээр хоёр тэмцээний олимпын эрхийн дасгалын төрөлд эхний хоёр байрт орсон тамирчид Парисын олимпыг зорих юм.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...