ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР ХИЛИЙН ДАМЖИН ӨНГӨРӨХ ХЭСГҮҮД ДЭЭР АЖИГЛАЛТ ХИЙЖ БАЙНА
- schedule 2023 оны 9 сарын 22
- chat_bubble 0
“АНБАУНД МОНГОЛ” ТББ 2013 онд байгуулагдсан цагаас хойш хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг дуу хоолойгоо өргөж, хүүхдүүдэд сургалт зохион байгуулж, гэмт хэргээс хүүхдүүдийг урьдчилан хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа юм байна. Сургалтад нийт 8 000 гаруй хүнийг биечлэн хамруулсан байна. Олон улсад болон Монголд хүн худалдаалах гэмт хэргийг хэрхэн үйлдэж байгаа талаар ярьж, яагаад хүмүүс энэ гэмт хэргийн хохирогч болдог талаар урьдчилан сэргийлэх ойлголт, мэдээлэл өгдөг ирсэн байна.
Тус ТББ нь хил дагуу дамжин өнгөрөх хэсэг дээр ажиглалт хийж ирсэн байна. 2017 оноос Улаанбаатарын галт тэрэгний буудал буюу Улаанбаатар өртөөд, 2018 оноос Дорноговь аймгийн Замын-Үүд дэх хилийн боомтод ажиглалтын ажлыг хийж иржээ. Гэмт этгээдүүд хүнийг нэг газраас нөгөө рүү дамжуулан тээвэрлэж болох байршлуудад ажиллаж, эрсдэлд байгаа хүмүүс, хүүхдүүдийг урьдчилан сэргийлж, гэмт хэргийг таслан зогсоох тал дээр анхааран ажилладаг аж. Тэд ингэж ажиллахдаа хил дагуух цэгүүдэд ажиглалт хийхдээ ЭЦА, ХХЕГ, эмнэлгийн байгууллагатай хамтран ажилладаг гэлээ.
“АНБАУНД МОНГОЛ” ТББ нь хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монголд тохируулан гурван гарын авлага боловсруулсан байна. ”Ухаалаг хөтөч”, “Өөрчлөлтийн төлөөх дуу хоолой” гэсэн нэртэй. Гурав дахь гарын авлагаа "Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал" гэсэн сэдвээр ХНХЯ, ХХЗХ, Дэлхийн зөн Монгол ОУБ-тай хамтран бэлтгэж байгаа аж. Мөн хүүхэд хамгааллын түншлэлийн компакт төслийг нийслэлийн таван дүүрэгт хэрэгжүүлж, эдгээр дүүргийн ЕБС, МСҮТ-үүдэд өнгөрсөн оноос 84 өсвөрийн клуб байгуулан, 1400 хүүхдийг сургалтад хамруулсан байна. Гарын авлагын хүрээнд “Ухаалаг хөтөч” “Өөрчлөлтийн төлөөх дуу хоолой” хөтөлбөр хэрэгжүүлэх болжээ. Дамжин өнгөрөх ажиглалтыг ч энэ төслийн хүрээнд хэрэгжүүлж байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...