ОХУ-ЫН ТАВЬСАН БЕНЗИНИЙ ЭКСПОРТЫН ХОРИГТ АИ-92, АИ-95 БЕНЗИН ОРЖЭЭ
- schedule 2023 оны 9 сарын 22
- chat_bubble 0
ОХУ шатахууны нийлүүлтээ зогсоосонтой холбоотойгоор Уул Уурхайн Хөнгөн Үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ.
УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар: "ОХУ-ын арилжааны бензин, дизель түлш экспортлохыг түр хугацаанд хориглох тогтоол гаргасан.
Тогтоолыг уншиж үзэхэд тодорхой нэр төрлийн дизель түлш болон автобензиний экспортод хориг тавьсан байна. Манай улсын импортолж буй дизель түлш энэ хоригт багтаагүй гэж ойлгож болно. Харин автобензин буюу АИ92, АИ95 бензин хоригт орсон. Тогтоол гарах болсон гол шалтгаан бол ОХУ-д 3 сараас эхлэн дотооддоо үнэ нь нэмэгдсэн тиймээс дотооддоо үнийг бууруулахаар ажиллаж байгаа. Өчигдрийн гаргасан тогтоол дэлхийн бүх улсад хамаарч байна. Мөн дизель түлшний хувьд нөөц хангалттай байгаа талаар хэллээ. Түүнчлэн ургац хураалтын үед үнийг тогтвортой байлгана" хэмээв.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...