Д.АМАРБАЯСГАЛАН: НУТГИЙН ИРГЭД ДЭМЖЭЭГҮЙ ТУЛ ХАЛЗАНБҮРГЭДЭЙН ОРДЫН ХАЙГУУЛЫГ ТҮР ЗОГСООЛОО
- schedule 2023 оны 9 сарын 20
- chat_bubble 0
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: "Монгол Улсын Ерөнхий сайд орон нутагт ажиллаж байна. Энэ онд 16 аймагт ажиллах зорилт тавьсан, одоогоор 10 аймагт ажилласан. Ховд аймгийн Манхан сумын иргэдтэй уулзахад, тэд "Халзанбүргэдэйн ордод нутгийн ард иргэдийн санал зөвшөөрлийг авахгүйгээр үйл ажиллагаа явуулж байна" гэх гомдлыг Ерөнхий сайдад хэлсэн.
Ерөнхий сайд энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, нутгийн иргэд дэмжээгүй уул уурхайн төслийг хэрэгжүүлэх боломжгүй гэж шийдвэрлэсэн. Халзанбүргэдэйн асуудлаар тухайн компани ард иргэдтэй уулзаж, ярилцах ёстой. Иргэд эсэргүүцэж байхад хүчилж болохгүй. Нутгийн иргэд нь дэмжээгүй тул Халзанбүргэдэйн ордын хайгуулыг түр зогсоосон. Нутгийн иргэдийн дэмжлэг авч байж хайгуулын ажил явагдах ёстой." гэв.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...