АМЬГҮЙ ДОНОРООС ЭД, ЭРХТЭН АВСАНТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
- schedule 2023 оны 9 сарын 18
- chat_bubble 0
Хүний эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой нийгэмд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ.
Тэрбээр, ЭМЯ-наас мэдээлэл авсан даруйд уг асуудлаар дүгнэлт гаргах ажлын хэсэг томилон хяналт шалгалтыг эхлүүлсэн. албан ёсны дүгнэлт гарч үүссэн нөхцөл байдлыг бүрэн тогтоосны дараа ямар нэг буруутай үйл ажиллагаа явагдсан эсэх талаар үндэслэлтэй, тэнцвэртэй мэдээллийг хүргэх болно.
Хүний эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг манай улсад Донорын тухай хуулиар зохицуулж байгаа бөгөөд 2018 оноос амьгүй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эрх зүйн орчин бүрдүүлж, өдгөө 58 хүний амь насыг аварсан байна.
Нэг амьгүй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг 50-60 хүний бүрэлдэхүүнтэй 4-5 баг хэрэгжүүлдэг тул эд, эрхтэний хулгай, наймаа явагдах ямар ч боломжгүй, үндэслэлгүй мэдээлэл гэж үзэж байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...