110 АЖ АХУЙН НЭГЖ ЖИЛД 14-16 ТОНН АЛТ ОЛБОРЛОЖ БАЙНА
- schedule 2023 оны 9 сарын 14
- chat_bubble 0
“Иргэдэд ойр стандарт” өдөрлөгийн тухай болон зарим асуудлаар албаны хүмүүс мэдээлэл өглөө.
Стандарт хэмжилзүйн газраас үнэт металлыг хайлж гулдмайлах, сорьц тогтоох, эрдэнийн чулуу тодорхойлох ажлын талаар Сорьцын хяналтын газрын дарга Д.Бэхбат мэдээлэл өглөө.
Үнэт металлын сорьц тогтоох, эрдэнийн чулуу тодорхойлох, үнэт металл, эрдэнийн чулуу тэдгээрийн үйлдвэрлэл, үйлчилгээний байдалд хяналт тавих, олборлогч иргэн, хуулийн этгээдийн үнэт металлыг хайлж гулдмайлах ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэж байна. 1990 оноос өмнө Монгол улс жилдээ нийт 700 кг алт олборлодог байсан бол өнөөдрийн байдлаар 110 аж ахуй нэгж жилдээ 14-16 тн алт олборлож байна. Гоёл чимэглэлийн үйлдвэрлэл эрхлэгч 130 орчим ААН үйлдвэрлэл эрхэлж, жилдээ 100-120 мянган бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байна. Монгол улсын хэмжээнд нийт 1000 гаруй үнэт эдлэлийн дэлгүүр, лангуу үйл ажиллагаа явуулж байгаа. Сорьцын хяналтын газар нь үйл ажиллагаандаа ашигт малтмалын тухай хууль, эрдэнэсийн сангийн тухай хууль, стандарт техникийн зохицуулалт, тохиролын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль мөн засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолоор батлагдсан дүрэм журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...