ХААХ
ПРОДЮСЕР Б.ЧИНБАТ БОЛОН ТҮҮНИЙ ГЭРГИЙГ БНСУ-ЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭЛЧЭЭР ӨРГӨМЖИЛЖЭЭ
- schedule 2023 оны 9 сарын 11
- chat_bubble 0

БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацийн Улаанбаатар төлөөлөгчийн газраас наймдугаар сарын 25-27-ны өдрүүдэд “БНСУ-ын Эрүүл мэндийн аялал жуулчлалын фестиваль-2023” арга хэмжээг зохион байгуулсан юм. Энэ арга хэмжээний үеэр дуучин, продюсер Б.Чинбат болон түүний эхнэр Ц.Сарнайг БНСУ-ын эрүүл мэндийн аялал жуулчлалын “Амбассадор”-оор өргөмжилсөн байна.
"Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат 2020 онд БНСУ-ын Сөүл хотноо элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн билээ. “Sweetymotion” хамтлагийн дуучин, түүний эхнэр Ц.Сарнайгийн хувьд ханийнхаа донор болж, тэдний хагалгаа амжилттай болсон юм.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...