ХААХ
НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ХОЁРДУГААР ШАТНЫ ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ӨНӨӨДРӨӨС АВНА
- schedule 2023 оны 9 сарын 11
- chat_bubble 0

Нийслэлийн цэцэрлэгийн 2 дугаар шатны элсэлтийн бүртгэлийн хүсэлтийг өнөөдрөөс буюу 2023 оны есдүгээр сарын 11-20-ны өдөр хүртэл "e-mongolia" системээр дамжуулан авна.
Та хүүхдээ нийслэлийн цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу!
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх
- Хэрвээ та шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол есдүгээр сарын 19-ний 17:00 цагаас өмнө хийлгэсэн байх шаардлагатайг анхаарна уу!
- Элсэлтийн бүртгэлийн хариуг есдүгээр сарын 21-ээс хойш таны бүртгүүлсэн дугаарт мессежээр илгээх болно
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...