ХААХ
ЗӨСҮТ: ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ӨЧИГДӨР ШАЛТГААН НЬ ТОДОРХОЙГҮЙ НАС БАРАЛТ БҮРТГЭГДЛЭЭ
- schedule 2023 оны 8 сарын 30
- chat_bubble 0

2023 оны наймдугаар сарын 29-ний өдөр Говь-Алтай аймагт шалгаан нь тодорхойгүй нас баралт бүртгэгджээ. Уг тохиолдлыг тарваган тахлын сэжигтэй байж болзошгүй гэж үзэн онош тодруулахаар ЗӨСҮТ-ийн мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр орон нутгийн Онцгой комисс, ЭМГ, ЗӨСТ-ийн хамтарсан баг голомтод хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
Онош тодруулах лабораторийн шинжилгээг Ховд аймгийн ЗӨСТ-д хийх бөгөөд хариу гарсан тухайн цагт мэдээлнэ гэж ЗӨСҮТ-өөс мэдээллээ.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...