“SOUTHGOBI RESOURCES” МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАТАЙ ТОХИРОЛЦОХ ХҮСЭЛТЭЙ ГЭНЭ ҮҮ?
- schedule 2023 оны 8 сарын 15
- chat_bubble 0
Bloomberg tv "SouthGobi Resources" компанийн санхүүгийн алдагдлын талаар ийнхүү мэдээллээ.
2023 оны II улиралд "SouthGobi Resources"-ийн үйл ажиллагааны алдагдал өмнөх оны мөн үеэс 15 дахин өсөж, 40.5 сая ам.доллар болжээ
Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монгол Улсад нүүрс олборлох үйл ажиллагаа явуулдаг “SouthGobi Resources” компани 2023 оны хагас жилийн аудитлагдаагүй тайлангаа танилцууллаа. 2023 оны II улиралд үйл ажиллагааны алдагдал нь өмнөх оны мөн үеэс 15 дахин өсөж, 40.5 сая ам.доллар болжээ. Зах зээл сэргэж орлого нэмэгдсэн ч алдагдалтай байхад Монголын татварын тодорхойгүй, тогтворгүй орчин нөлөөлсөн гэж үзсэн байна. Монголын татварын албанаас тус компанийн төлсөн АМНАТ, агаарын бохирдлын төлбөр зэрэгт үндэслэн 75 сая ам.долларын торгууль тавьсныг тайландаа дурджээ. Энэ бүгдийг няглан үзэхэд гэмгүй. Гэхдээ л дан ганц Монголын татварын албыг буруутгаад өнгөрнө гэж бодож байгаа бол эндүүрэл. Үүнд тухай компанийн удирдлагууд буруутай.
2023 оны наймдугаар сарын 14-ний өдрийн байдлаар “SouthGobi Resources” компанид шүүхийн зарга байхгүй байгаа ч цаашид татварын албатай тохиролцоонд хүрч чадахгүй байх зэрэг хүндрэл үүсвэл дампуурал зарлах боломжтойг тайланд дурдсан байна. Одоогоос найман жилийн өмнө мөн л татварын 35,3 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн асуудал гарч Дээд шүүхээр орж байсныг эргэн нэг санахад гэмгүй.
Тус компани 2022 оны эцсээр олборлолтоо эргэн сэргээж, 2023 оны дөрөвдүгээр сараас нүүрс угаах үйл ажиллагаагаа эхэлсэн. Зах зээлийн эрэлтээс шалтгаалан өөр өөр чанарын нүүрсийг хольж, боловсруулсан бүтээгдэхүүн хэлбэрээр зах зээлд нийлүүлж байгаа аж.
2022 оны II улиралд тонн нүүрсийг 66.6 ам.доллароор худалдаж байсан бол БНХАУ-ын зах зээлийн нөхцөл байдал сайжирснаар 2023 оны II улиралд 95.3 ам.доллар болж, үнэ нь нэмэгдээд байгаа юм.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...