ХЭМЖИХ ХЭРЭГСЛИЙН БАТАЛГААЖУУЛАЛТАД НОЦТОЙ ЗӨРЧИЛ ИЛРЭЭГҮЙ
- schedule 2023 оны 6 сарын 20
- chat_bubble 0
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа нефтийн бүтээгдэхүүн болон шингэрүүлсэн шатдаг хийг түгээх станцын түгээгүүрийн шингэний тоолууруудад хэмжил зүйн хяналт шалгалт, баталгаажуулатыг /ЭЗХХБЛ/ Эзлэхүүн зарцуулалтын хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын лабораторийн улсын шалгагч нар жилдээ хоёр удаа хийдэг.
Энэ удаагийн 2023 оны ээлжит хаврын баталгаажуулалт дөрөвдүгээр сарын 17-ноос зургаадугаар сарын 20-ны өдрийг дуустал 2 сар гаруй хугацаанд ХХШБГ-ын /Хэмжих хэрэгсэл шалгалт баталгаажуулалтын газар/ даргын баталсан удирдамжийн дагуу явагдаж дууслаа.
Ээлжит баталгаажуулалтаар нийт нефтийн бүтээгдэхүүн түгээх 20 ААНБ-ын 247 ШТС-ийн 2031 түгээгүүрийн хошуу, шингэрүүлсэн шатдаг хийн түгээх үйл ажиллагаа явуулж буй 10 ААНБ-ын 66 хий түгээх станцын түгээгүүрийн түгээлт, баталгаажуулалтын байдалд шалгалт хийлээ. Түүнчлэн Хэмжил зүйн тухай хууль тогтоомж, хэмжих хэрэгсэл шалгалт баталгаажуулалтын журамд заасны дагуу хяналт шалгалт хийж холбогдох хууль тогтоомжийг сурталчлан ажиллалаа.
Энэхүү ээлжит баталгаажуулалтын үеэр ноцтой зөрчил дутагдал илрээгүй.
Үүнд нефть бүтээгдэхүүн түгээх:
- НИК ХК- 38 ШТС-ийн 537ш түгээгүүрийн хошуу
- Шунхлай трейдинг ХХК-27 ШТС-ийн 291ш т/х
- Магнай трейд групп ХХК-44 ШТС-ийн 258ш т/х
- Тэс Петролиум ХХК-42 ШТС-ийн 261ш т/х
- Сод Монгол групп ХХК-38 ШТС 383ш т/х
- Мон Суль ХХК-13 ШТС-ийн 56ш т/х
- М-ойл ХХК-13 ШТС-ийн 72 т/х
- Синчи ХХК-6 ШТС-ийн 30т/х
- Нэс ойл ХХК-5 ШТС-ийн 21 т/х
- Жаст ойл ХХК-3 ШТС-ийн 33т/х
- Газ ойл ХХК-12 ШТС-ийн 32т/х
- Аргал ойл ХХК-1 ШТС-ийн 4 т/х
- Хөрс сервис ХХК-3 ШТС-ийн 12т/х
- Тод Петролиум ХХК-4 ШТС-ийн 10 т/х
- Шижир ойл ХХК-4 ШТС-ийн 8 т/х
- Шинэ Ундарга ХХК-ийн 3 ШТС-ийн 10т/х
- Сутай буянт ХХК-1 ШТС-ийн 2 т/х
- Эко ойл ХХК-4 ШТС-ийн 11т/х
Түүнчлэн ДЦС-2,3,4, ИНЕГ, Премиум бьюлдинг материалс ХХК, ТЗ-ын ачих буулгах анги, зэрэг аж ахуйн нэгж байгууллагын дотоодын хэрэгцээнд ашигладаг ШТС-ын түгээгүүрийн хошуунуудыг шалгалт баталгаажуулалтад хамрууллаа.
Мөн дээрх хугацаанд шингэрүүлсэн шатдаг хий түгээх
- Дашваанжил ХХК-23
- Юни Газ ХХК-13
- Гор газ ХХК-7
- Тэс Петролиум ХХК-8
- Шунхлай трейдинг ХХК-6
- Синчи ХХК-4
- Нэс ойл ХХК-3
- Дрийм газ ХХК-1
- UB метан ХХК-1
- UB ойл ХХК-1 хийн түгээгүүрийн станцуудад шалгалт баталгаажуулалтыг хийж дуусгалаа.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...