ГОВЬ БРЭНДИЙН ЕРӨНХИЙ ДИЗАЙНЕР “ЖОРЖИО СПИНА” АНХНЫ КОЛЛЕКЦЫГ ТАНИЛЦУУЛАХАД БЭЛЭН БОЛЛОО
- schedule 2023 оны 6 сарын 6
- chat_bubble 0
Дэлхийн тавцанд ноолуурын чанар эдэлгээ, загвараар хэдийн танигдсан “ГОВЬ” шинээр сонгогдсон ерөнхий дизайнер Жоржио Спинагийн анхны коллекцыг танилцуулахад бэлэн болсон байна. Жоржио Спина нь байгаль, юмс үзэгдэл, гээд содон бүхнээс урам зориг авч хувцсаа урладаг бөгөөд деталь бүрд өөрийн онцлогтоо шингээдэг юм. Жоржио Спина нь дэлхийн хамгийн үнэт түүхий эд болох ноолууран ширхэгтийн амьд шинжийг илүү тодотгон харуулахыг эрмэлзсэн бөгөөд бүтээлч хандлага, шинэлэг урсгалуудыг шинэ цуглуулгын загваруудад тусгахыг зорьжээ.
Түүнчлэн анхны коллекцынхоо нээлтийг загварын шоугаар олон нийтэд хүргэх бөгөөд арга хэмжээ болох газраар Чойжин Ламын сүм музейг сонгосон байна. ГОВЬ дэлхийн хэмжээний загварын шоуг монголдоо зохион байгуулж энэ цаг үеийн загварын ертөнцийг тэслэх гэнэ.
Говь брэндийн шинэ коллекцын нээлтийн арга хэмжээ 2023 оны зургаадугаар сарын 8-ны өдөр зохион байгуулагдах юм байна. Итали уран сэтгэмжээс төрөн гарсан бүтээлийг ГОВЬ-ийн дизайны чадварлаг баг хамт олон хэрхэн бодит мэдрэмж болгохыг загварын шоуны өдөр харж болох юм.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...