АВТОМАШИНЫ “АЗЫН” ДУГААР ДАМЛАСАН АЛБАН ТУШААЛТАНД ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДҮҮЛНЭ
- schedule 2023 оны 6 сарын 6
- chat_bubble 0
Автомашины “Азын” гэгдэх ижил цифр бүхий дугаарыг нээлттэй дуудлага худалдаагаар зарж, орлогыг улсад төвлөрүүлдэг журамтай. Энэхүү журмыг зөрчиж, 12 дугаарыг бусдад дамлан худалдсан ЗТХЯ-ны мэргэжилтэн асанд яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ.
АТГ-аас ЗТХЯ-нд хандан, азын дугаар олгох үйл явц нь авлигын гэмт хэрэг үйлдэгдэх эрсдэл үүсгэж байгааг удаа дараа сануулж байсан тул VRS буюу тээврийн хэрэгсэлд улсын бүртгэл, шилжилт хөдөлгөөн хийх, дугаар олгох, тээврийн хэрэгслийн бүртгэлийн программдаа өөрчлөлт оруулсан юм. Тэгвэл тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Б.Э уг программыг хариуцан ажиллаж байхдаа тээврийн хэрэгслийн улсын дугаарын шинэ сери гаргахад ижил тоотойг нь иргэд захиалах боломжгүй төлөвт оруулан, тохиргоог нь өөрчилж байсан хэрэг үйлдсэн юм байна.
“Азын” гэх 12 дугаарыг илүү үнээр худалдан борлуулж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэл тогтоогдож АТГ-аас яллагдагчаар таттжээ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...