“ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ-2023” ФЕСТИВАЛЬ АВТОМАШИНГҮЙ ГУДАМЖИНД БОЛНО
- schedule 2023 оны 5 сарын 30
- chat_bubble 0
Хүүхдийн баяраар П.Гэндэнгийн гудамж буюу Баянгол зочид буудлын авто замын уулзвараас Шангри-Ла Моллын хойд уулзвар хүртэлх 800м авто замын хөдөлгөөнийг 2023 оны зургадугаар сарын 1-ний 06 цаг 00 минутаас 20 цаг 00 минутын хооронд хаах юм.
Энэ үеэр “Хүүхдийн Ертөнц-2023” баярын фестиваль нээлттэй зохион байгуулахаар болжээ.
Тус арга хэмжээний хүрээнд Хүүхдийн ордны авьяаслаг сурагчдын тоглолтууд, хүүхдүүд, өсвөр үеийн сонирхолд нийцсэн өвөрмөц тохижилт бүхий гудамж, талбайн чимэглэл, тайз засагдаж цаг тутмын үзвэр, тоглолтууд, гудамжны явуулын хоол үйлчилгээ, 30 гаруй асарт төрөл бүрийн сонирхолтой худалдаа үйлчилгээнүүд явагдахаас гадна, 600 хүүхдийн бүрэлдэхүүнтэй "Алиса хүүхдийн жүжиг" баярын парад, 300 хүүхдийн флашмоб, нээлттэй дуулах микрофон, өвөрмөц хувцаслалтын үзүүлбэр, уралдаан тэмцээнүүд, гар урлал, худалдаа үйлчилгээнүүд зохиогдохоор бэлтгэл ажил явагдаж байна.
Энэхүү фестиваль, арга хэмжээг дэмжиж, үйл ажиллагаанд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлан оролцох, ажиллагсдынхаа гэр бүл, хүүхдүүдийг урьж оролцуулах, хамруулах боломжтой гэсэн юм.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...