ХИЛИЙН ЧАНАДАД БАЙГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭДЭД ТУСЛАХ САН: ЦАР ТАХЛЫН ҮЕЭР 408 ИРГЭНД ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЖЭЭ
- schedule 2023 оны 5 сарын 26
- chat_bubble 0
Засгийн газрын энэ долоо хоногийн ээлжит хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тусгай сангуудын үйл ажиллагаа, бүх мэдээллийг ил тод, шилэн болгохыг үүрэг болгосон. Энэ дагуу өнөөдөр таван санг ил тод болгож буй талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээллээ.
Тэрээр "Өнөөдөр нийт таван сангийн мэдээллийг танилцуулж байна. Түүнчлэн 2021-2023 онд нийслэлд олгосон ашиглах, эзэмших зориулалттай газрын мэдээллийг нэмж байршуулсан. Дүүргүүдийн газар олголтын мэдээллийг мөн шаардаж байгаа. Одоогийн байдлаар долоон дүүрэг мэдээллээ ирүүлсэн байна. Мөн нийслэлийн өмчит, нийслэлийн өмчийн оролцоотой 18 хуулийн этгээдийн 119 ТУЗ-ийн гишүүдийг нэрстэй нь, цалингийн мэдээлэлтэй нь хамт оруулсан.
Өнөөдөр:
- БОАЖЯ: Байгаль орчин, уур амьсгалын сан
- БШУЯ: Шинжлэх ухаан, технологийн сан
- ХЗДХЯ: Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан
- Соёлын яам: Кино урлагийг дэмжих сан
- Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ
- ГХЯ: Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан-2009 оноос хойшхи датаг танилцуулна.
Байгаль орчин, уур амьсгалын сангийн нийт санхүүжилтийн дүн 17 тэрбум 700 сая төгрөг. Үүнээс байгууллага, иргэнд олгогдсон нийт санхүүжилтийн дүн мэдээллийг оруулсан байгаа. 17 тэрбум 700 сая төгрөгийг санхүүжилтийг 1091 төсөл арга хэмжээнд олгосон байгаа юм.
Кино урлагийг дэмжих сан анх 2022 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Улмаар 2023 онд уран сайхны болон баримтат киноны төслийг дэмжих чиглэлээр нийт 11 хуулийн этгээдэд 1 тэрбум 700 сая төгрөгийн санхүүжилт олгосон байгаа юм.
Шинжлэх ухаан технологийн сан 2007-2023 оны мэдээллийг ирүүлсэн. Мөн хугацаанд 151.9 тэрбум төгрөг зарцуулсан байгаа юм. Тус санхүүжилт 322 байгууллага, 59 иргэнд олгогдсон байна.
Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан гэж байдаг. Тус сангаас 2009-2023 онд 2000 гаруй иргэнд 3.1 тэрбум төгрөгийн тусламж олгосон байна. Цар тахлын үед Монгол Улсын 408 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна.
Гэмт хэргийг хохирогчид нөхөн төлбөр олгох сангаас 2.6 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг 2012 оноос хойш олгосон байна. Энэ мөнгөний 36 хувийг холбогдох журмын дагуу тус санд буцаан төвлөрүүлсэн байгаа юм. Хохирогчдыг хохиролгүй болгох үүднээс энэ сангаас тодорхой санхүүжилт олгодог. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд зориулалт нь байгаа.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...