ЦУОШГ: ТУУЛ ГОЛЫН ЗАРИМ ХЭСГЭЭР ХҮЧИЛ ТӨРӨГЧИЙН ГОРИМ АЛДАГДАЖ ОНЦГОЙ ИХ БОХИРДОЛТОЙ БАЙНА
- schedule 2023 оны 5 сарын 26
- chat_bubble 0
Цаг уур, орчны шинжилгээний газраас Туул голын усны чанарын төлөв байдлыг судалжээ.
Туул голын усанд 2023 оны дөрөвдүгээр сард хийсэн хяналт шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт хотоос дээш болон хот орчимд 75.6-117.5 мкСи /см; хотоос доош хэсэгт 70.8-1032.1 мкСи/см-т хэлбэлзэж байна. Байгалийн ерөнхий эрдэсжилт хэмжээгээр хотоос дээш хэсэгт “Бага” эрдэсжилттэй ангилалд байгаа ба хотоос доош хэсэгт “Маш их эрдэсжилттэй” үнэлэгдэж байна.
Туул голын ууссан хүчилтөрөгчийн горим Улаанбаатар хотоос дооших Сонгино доод цэгээс Сонгино доод, Хадан хясаа цэгийн орчимд Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламж /ХА/-аас 0.30 дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж 21.1-85.3 дахин, аммонийн азот /NH4-/-ын агууламж 39.6-41.4 дахин; эрдэс фосфор /P/-ын агууламж 16.3-23.6 дахин давж, хүчил төрөгчийн горим алдагдаж онцгой их бохирдлын түвшинд ажиглагдаж байна.
Хаягдал ус цэвэршүүлэх байгууламжууд болох Төв ЦБ 62.4%, Нисэхийн ЦБ 95.6%, Био орон сууц ЦБ 96.7%-тайгаар цэвэршүүлсэн усыг Туул голд тус тус нийлүүлж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс унших боломжтой.
Эх сурвалж: ЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтэс
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...