ХААХ
ЭЛЧИН САЙДАД НЭР ДЭВШИГЧДИЙГ ДЭМЖЛЭЭ
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГААР Г.ЭНХТАЙВАНГ ТОМИЛЛОО
МОНГОЛ, ЭНЭТХЭГИЙН ЭМЧ НАР ХАВДРЫН ПРОТОН ЭМЧИЛГЭЭГЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА
МИАТ КОМПАНИЙН ШИНЭ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Д.МӨНХБАТЫГ ТОМИЛОГДЛОО
Ж.СОРОНЗОНД ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДҮҮЛЭХЭЭР ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ
- schedule 2023 оны 5 сарын 22
- chat_bubble 0

Авилгатай тэмцэх газар гэмт хэргийн шинжтэй 143 гомдлыг шалгажээ. Үүнээс 21 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээж, 27-оос нь татгалзаж, дөрвийг нь харъяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлж байгаа бөгөөд одоогоор 91 хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
- “Б” нь Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан тушаалтнаар ажиллаж байхдаа хувийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэх
- Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь гаалийн байгууллагын удирдах албан тушаалтан “О” нь хуульд заасан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон гэх
- Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын удирдах албан тушаалтан “А” нь бусдад давуу байдал бий болгосон гэх
- Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн удирдах албан тушаалтан “С” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх
- Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгийн албан тушаалтан “А” нь хахууль авсан гэх
- “Б” нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх
- “Мал эмнэлэгийн сорил, баталгаажуулалтын улсын лаборатори” ТӨААТҮГ-ын удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан “У” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргүүдийг прокурорт шилжүүлжээ
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...