ЧИНГИС ХААН МУЗЕЙН ҮЗМЭРҮҮДЭЭС ФРАНЦ УЛСАД ТҮР ЗЭЭЛНЭ
- schedule 2023 оны 5 сарын 22
- chat_bubble 0
ЭХ СУРВАЛЖ: FRANCE24
Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон тавдугаар сарын 21-нд Монгол Улсад түүхэн айлчлал хийсэн юм. Хятад, Оросын дунд оршдог гэдэг стратегийн ач холбогдлоороо барууныхны анхаарлыг татаад байгаа улсад Францын ерөнхийлөгч анх удаа айлчилж буй нь энэ гэж тус улсын мэдээллийн "France24" цахим хуудаст бичжээ.
"France24" хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээр "Францын төрийн тэргүүн Японы Хирошима хотод болсон Их-7-ийн чуулга уулзалтад оролцсоныхоо дараа Улаанбаатарт хүрэлцэн иржээ. Монголын хувьсгалч баатар Дамдины Сүхбаатар болон Чингис хааны хөшөөтэй Сүхбаатарын талбайд түүнийг угтан авах ёслол болсон байна. Мөн 13 дугаар зууны байлдан дагуулагч Чингис хааны нэрээр нэрлэгдсэн музейд Макрон хүндэтгэлийн зоог барьжээ. Чингис хааны музей нь цуглуулгынхаа зарим хэсгийг Францын баруун хэсэгт орших Макронын түүхийн музейд түр зээлэх болсон. Тус музей нь аравдугаар сард үзэсгэлэн нээхээр төлөвлөж байна" гэжээ.
"Modern Diplomacy" цахим хуудаснаа мөн Эммануэл Макроны айлчлалыг онцолжээ. "Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон нар хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ялангуяа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар албан ёсны яриа хэлэлцээ хийлээ. Ногоон эрчим хүч, зам тээвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, хүмүүнлэг зэрэг салбарт харилцан ашигтай хамтран ажиллаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар хэлэлцэв. Түүнчлэн "Хүнсний хувьсгал", "Нэг тэрбум мод", "Ерөнхийлөгчийн тэтгэлэг – 2100" гэсэн үндэсний аяны хүрээнд хамтран ажиллахаар хэлэлцжээ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...