ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН БҮРТГЭЛ ЗУРГАДУГААР САРААС ЭХЭЛНЭ
- schedule 2023 оны 4 сарын 13
- chat_bubble 0
НАЙРАМДАЛ ЗУСЛАНГИЙН БҮРТГЭЛ ЗУРГАДУГААР САРД ЭХЭЛНЭ
Найрамдал зуслангийн тухайд ирэх зургадугаар сараас хүүхдүүдээ хүлээн авч эхэлнэ. Тус төвийн бүртгэлийн нэг, хоёрдугаар ээлж богино хугацаанд дүүрч хаагддаг юм. Найрамдал төвд амрах хүүхдүүд дараах зүйлсийг анхаараарай..
Үүнд,
- Хэвлэж авсан QR код бүхий эрхийн бичиг, эрүүл мэндийн хуудсаа хаяж гээгдүүлэхгүй байх
- Бусдыг хүндэтгэн, итгэл үнэмшил, гарал үүслээр нь ялгалгүй эвтэй харьцах, эерэг уур амьсгалыг эрхэмлэх
- Зуслангийн хөтөлбөр, үйл ажиллагаанд цагаа баримтлан идэвхи, санаачлагатай оролцох
- Цогцолборын эд зүйлс болон байгальдаа хайр гамтай хандах
- Аливаа осол гэмтлээс өөрийгөө урьдчилан сэргийлэх
- Өөрийн нэр дээр бүртгүүлсэн эрхийн бичгийг бусдад дамжуулахгүй байхыг анхааруулжээ.
Зусланд явах хүүхдүүд заавал эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг тухайн ээлж эхлэхээс өмнөх долоо хоногт ЭХЭМҮТ-ийн дэргэдэх Хүүхдийн эмнэлэгийн эрүүл мэндийг дэмжих төвд 08:30-16:40 цагийн хооронд өгөх хэрэгтэй аж. Дэлгэрэнгүй мэдээллийг www.nairamdal.mn сайтад хандах авах боломжтой.
НАРС ЗУСЛАН 6-18 НАСНЫХАНД НЭЭЛТТЭЙ
Нарс зуслангийн 2023 оны ээлжийн хуваарийг танилцуулж байна. Нарс зусланд зургаа-аас 18 насныхан амрах боломжтой бөгөөд https://narscamp.mn/ сайтад хандаж бүртгэлээ баталгаажуулах юм. Энэ жил зуслангийн үйл ажиллагаа бүрэн сэргэж байгаа учраас ээлж болгон насны ангилал гаргаагүй байна. Тиймээс хүүхдүүд сонирхсон ээлждээ хамрагдах боломжтой юм. Нарс зуслангийн нэгдүгээр ээлж зургадугаар сарын 11-18-нд эхэлж, 18-25-нд хоёрдугаар ээлжийн хүүхдүүдийг хүлээж авах төлөвлөгөөтэй байгаа гэж мэдээллээ. Нарс зусланд хамрагдах хүүхдүүдэд өгөх зөвлөмж:
- Бүртгэлээ цахимаар эсвэл биечлэн хийх
- Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдах
- Насны бүлэг харгалзахгүй явах учир ээлжээ сайтар ярилцаж сонгох
- Хувийн бэлтгэлээ хангах
- Төлбөрөө 100 хувь төлөх зэрэг шаардлагатай байна.
НАРЛАГ ЗУСЛАН ТӨЛБӨР, ХУВААРИА ИРЭХ 7 ХОНОГТ ТАНИЛЦУУЛАХ ЮМ
Нарлаг зуслангийн хувьд эхний ээлж нь зургадугаар сарын 18-нд эхлэх юм. Зуслангийн долоо хоногийн төлбөр өнгөрсөн жилүүдэд 310-330 мянган төгрөг байсан. Харин энэ жил нэмэгдэх эсэх нь тодорхойгүй байна. Бүртгүүлэх хүүхдүүд “Нарлаг зуслан” цахим хуудаст хандаж мэдээлэл авах боломжтой. Мөн Жавхлант хүүхдийн зуслан 2022 оны зуны ээлждээ элсэлтүүдээ авч эхэлжээ. Жавхлант хүүхдийн зуслангийн хувьд гэр бүлээр, хоногоор амрах боломж бүрдсэн байна..
Ажлын хэсэг хяналт үнэлгээг шалгуур үзүүлэлтийн дагуу үйл ажиллагааны явцад хоёр удаа шалгалт хийдэг байна. Үүний дараагаар дээрх 56 зуслан энэ жил үйл ажиллагаа явуулах эрхтэй болжээ. Дээрх зуслангуудаас гадна нийслэлд Ундраа, Галакси, Сансар, Янзага, Маргаашийн хөгжил, Өгөөмөр, Тэмүүлэл, Цагаан нуга, Мөрөөдөл, Цоглог, Чухаг, Хайрын билэг, Од, Шонхор, Хараацай зэрэг зуслан ажиллах юм байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...