“БУЯНТ-ӨРГӨӨ” КИНО ТЕАТРТ БАЙСАН 129 ИРГЭНИЙГ АЮУГҮЙ ГАРГАЖ ЧАДСАН БАЙНА
- schedule 2023 оны 3 сарын 25
- chat_bubble 0
Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг “Бурхант-Өргөө” кино театрт гал гарч байна гэсэн дуудлага Онцгой байдлын албанд 2023 оны гуравдугаар сарын 2-ны өдөр 19цаг 30 минут-д иржээ.
Дархан аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар анги, Гал унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчдыг аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход кино театрын 4 дүгээр давхарт байрлах түрээслэгч Э-ын “Оскар” рестораны талбайд байрлах 8 ханатай үйлчилгээний /караоке/ гэр болон барилгын гадна хөөсөнцөр хана тус тус шатаж байсан.
Албан хаагчид нийт 1 цаг ажиллаж, 19:57 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 21:03 цагт бүрэн унтраасан байна. Мөн гал түймрийн голомтоос кино театрын 3 танхим, үйлчилгээний газруудын нийт 129 иргэнийг аюулгүй гаргасан байна
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...