ХОТУУДЫН 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
- schedule 2023 оны 3 сарын 25
- chat_bubble 0
2023 оны гуравдугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Малчид иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо цаг агаар тогтуун байна.
Цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, хөвсгөлийн уулсаар цас орж, бусад нутгаар цасгүй байна. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойш баруунаас секундед 4-9 метр
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -9...-14 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр,Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -1....-6 градус хүйтэн, Их нуруудын хотгор 6 өмнөд хэсгээр +8……+13 градус дулаан, бусад нутгаар +1…..+6 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, Цас орохгүй, Салхи баруун хойноос секундэд 2-7 метр, +1…..+3 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр, -1......-3 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, Цас орохгүй, Салхи баруун хойноос секундэд 2-7 метр, -1.....-3 градус хүйтэн байна.
05 цагт Улаанбаатарт: -16 градус хүйтэн, харьцангуй чийг 54 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...