“ПРИУС” МАРКИЙН МАШИНЫ ЯНДАНГ СОЛЬЖ, ТҮҮНИЙГ БНХАУ-Д ЭКСПОРТЛОДОГ ГЭНЭ ДЭЭ
- schedule 2023 оны 3 сарын 24
- chat_bubble 0
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр монголчуудын хамгийн их унаж буй “Приус” маркийн машины янданг сольж, түүнийг БНХАУ-д экспортлодог талаар ярилаа. Машины чухал эд ангийг сольж, экспортлоод шүүлтүүргүй яндан тавиад явж байгааг онцлон дурлаа. Мөн хар замаар 45 тонноос дээш даацтай машиныг явуулахгүй, шороон замаар явахыг шаарддаг нь бүтээн байгуулалтын хүч болсон машиныг ингэж хязгаарлаж болох уу хэмээн асуусанд Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ийнхүү хариулсан юм.
-Нийслэлд явж буй автомашины хэдэн хувь нь бүрэн бүтэн байгаа нь эргэлзээтэй. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал тэр дундаа “Приус” маркийн нүүрсэн яндантай асуудал онцгой анхаарал татаж байна. Нүүрсэн янданг хилээр гаргахыг хориглох хуулийн төсөл санаачилсан. Ойрын үед УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна. Энэхүү соёрхон баталснаар хуурамч сэлбэг болон стандартын бус машин техник хилээр орж ирэхийг хориглох боломжтой болно. Мөн манай улсаас стандартын бус машин, сэлбэг хэрэгсэл гарахгүй байх харилцан хамтын ажиллагааг зөвшөөрч, хамтын ажиллагаа баталгаажиж байгаа хэмээн ойлгож байна хэмээн хариулав. Мөн даац хэтэрсэн машин автозамаар зорчсноор зам эвдэрч, улмаар осол гарч, амь нас, эд хөрөнгөөрөө хохирч байна. Эхний ээлжинд даац хэтрүүлэхгүй байх бодлогыг баримталж байна. Олон улсын хэмжээнд нийт жин 44 тонн, нэг тэнхлэгт 11 тонн гэх стандартыг баримталж байна. Зам тээврийн хөгжлийн яам даац хэтрүүлэхгүй байх тал дээр ажиллана гэв.
Ингээд “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон НҮБ-ын эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийн санал хураалтыг 2023 оны 03 дугаар сарын 24-ны нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...