ЭРХ МЭДЭЛТНҮҮД БЗС-ЫН МӨНГӨӨР ХҮҮХДҮҮДЭЭ СУРГАДАГ НЬ ҮНЭН
- schedule 2023 оны 3 сарын 23
- chat_bubble 0
Г.ЗАНДАНШАТАРЫН ХҮҮХДҮҮД БЗС-ААС 106 МЯНГАН ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВЧЭЭ
Гадаадын их дээд сургуулиудад суралцах оюутнуудад олгодог Боловсролын Зээлийн Сан(БЗС)-аас зээл авсан иргэдийн мэдээллийг нууцалдаг байсан.
Дарга сайд нарын хүүхдүүд иргэдийн боломжийг хулгайлж тус зээлд шалгардаг байдал иргэдийг багагүй бухимдуулдаг. БЗС-аас зээл авсан оюутнуудын мэдээлэл ил гарсан байна. Тухайн нэрс дунд УИХ-ын дарга Г.Занданшатарын хүүхдүүд зээл авсан гэж бүртгэгдсэн байна.
УИХ-ын дарга Г.Занданшатарын Алтангэрэл 93 мянган ам.доллар, Должинсүрэн 13 мянган ам.долларын зээл авч Калифорнийн Их сургуульд суралцжээ.
Б.ХУРЦЫН ОХИН БЗС-ААС 72 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВЧ КАНАДАД СУРАЛЖЭЭ
ТЕГ-ын дарга асан Б.Хурцын охин Х.Намуун БЗС-аас 72 мянган ам.долларын зээл авч Канад улсын Бритиш Колумбиа Их сургуульд философийн мэргэжлээр суралцжээ
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...