ЦАСАН ШУУРГАНААС БОЛЖ ХОЁР МАЛЧИН АМИА АЛДЖЭЭ
- schedule 2023 оны 3 сарын 23
- chat_bubble 0
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Цочир хүйтэрч, цасан шуургатай өдрүүдэд 54-61 насны хоёр малчин амиа алджээ.
Дорнод аймгийн Баян-Уул сумын Урт багийн харьяат малчин Г-нь гуравдугаар сарын 21-ний өдрийн 17:00 цагт явганаар малаа хариулж яваад сураггүй алга болсон байна. Дуудлага мэдээллийн дагуу аймгийн онцгой байдлын алба хаагчид, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн алба хаагчид, Баян-Уул сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн гуравдугаар сарын 22-ны өдрийн 07 цаг 25 минутаас малчин 54 настай Г-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Өдрийн 16 цаг 40 минутанд Урт багийн “Дарьхантын гол” гэдэг газраас тухайн малчны цогцсыг олж, ар гэрийхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат малчин 61 настай иргэн нь гуравдугаар сарын 21-ний өдрийн 17 цаг 00 минутын орчим мотоциклтой малаа хариулж яваад сураггүй болсон тул тус сумын мэргэжлийн ангиас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж гуравдугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 21 минутанд тухйан малчны цогцсыг олсон байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...