ЭЛОН МАСКЫН ЭЭЖ “ГОВЬ БРЭНДЭЭР” ГОЁЖЭЭ
- schedule 2023 оны 3 сарын 18
- chat_bubble 0
2022 оны хамгийн дэлхийн баячуудын жагсаалтыг тэргүүлж байсан “Tesla Motors”-ийн үүсгэн байгуулагч Элон Маскын ээж Мэй Маск дэлхийн хамгийн “баян” ээж юм.
Мэй Маск загварын салбарт 50 жилийн турш ажиллаж байгаа чадварлаг модель одоо 75 настай, дэлхийн олон алдартай брэндүүдтэй хамтарч ажилладаг. Тэрээр Говь брэндийн пальтог сонгож, дэлхийн 30 оронд 10,000 гаруй хувь хэвлэгддэг, загварын чиг хандлагыг тодорхойлдог “THE MAGAZINE” сэтгүүлийн тэргүүн нүүрийг чимжээ.
Мэй Маскын сонгосон Говь брэндийн хар өнгийн пальто нь бүх насны эмэгтэйчүүдэд зориулагдсан бөгөөд өндөр өсгийтэй, түрийтэй, эсвэл спорт пүүз гээд бүх төрлийн гутал дээр зохицож, эмэгтэйчүүдийг илүү хүчирхэг, бие даасан хэр нь дэгжин, тухтай мэдрэмжийг төрүүлдэг гэж дүгнэгдэж байна.
Дэлхийн ихэнхи улс орны хүмүүсийг Монгол ноолуураар гоёж, амьдралын алхам бүрд ноолууран хувцасны дулаан мэдрэмжийг бэлэглэх зорилготойгоор үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байгаа Говь компани Италийн алдарт дизайнер Жоржиа Спина нь Говь брэндийн Ёрөнхий загвар зохион бүтээгчээр ажиллаж эхэлсэн бөгөөд тун удахгүй анхны коллекцоо хэрэглэгчдэдээ танилцуулахаар төлөвлөж байгаа юм байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...