БНСУ-Д МОНГОЛ ЭМЭГТЭЙ НАЙЗ ЗАЛУУГАА ХУТГАЛСАН ХЭРЭГ ГАРЧЭЭ
- schedule 2023 оны 3 сарын 16
- chat_bubble 0
БНСУ-д Монгол Улсын харьяат 24 настай эмэгтэй найз залуутайгаа маргалдаж, улмаар хутгалсан хэрэг гарчээ. Солонгос улсын Кёнбүг хотын Гимчон дүүргийн цагдаагийн газраас хэргийн талаар 2023 оны гуравдугаар сарын 16-нд олон нийтэд мэдээлсэн байна. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхэлж байгаа бөгөөд хутгалуулсан иргэн нь монгол хүн бөгөөд нас бараагүй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэдэг мэдээллийг холбогдох албаныхан өгсбөн байна.
Өмнөд Солонгос улсын Пусан хотод суугаа зМонгол Улсын консулын гараас цагдаагийн байгууллагатай холбогдон ажиллаж байгаа юм.
Зарим эх сурвалжаар Монголын харьяат 24 настай эмэгтэй өөрийн найз залууг өөр эмэгтэйтэй утсаар ярьж байсныг мэдэж, улмаар маргалдан зүүн мөрөнд хутгалсан тул эмнэлэгт хүргэсэн талаар мэдээлж байна. Монгол эмэгтэйг одоогоор цагдан хорьсон байгаа бөгөөд тэрбээр өмнө нь найз залуугийнхаа хүчирхийлэлд өртдөг байсан гэж мэдүүлжээ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...