ГССҮТ: ХОЙД ЭЦЭГТЭЭ ЗОДУУЛСАН ГУРВАН НАСТАЙ ХҮҮХЭД НАС БАРААГҮЙ
- schedule 2023 оны 3 сарын 16
- chat_bubble 0
Гурван настай хүүг хойд эцэг нь зодож ухаангүй байдалтай эмнэлэгт хүргээд зугтсан явдал гуравдугаар сарын 8-ны өдөр болсон Цахим орчинд тухайн хүүхдийг нас барсан талаар мэдээлэл гарсан юм.
Хүүхэд нас бараагүй одоогоор эмнэлэгт хүргэгдсэн өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ухаан ороогүй байна. Хүүхдийн биеийн байдлын талаар ГССҮТ-өөс мэдээллэсэн юм.
ГССҮТ “Хүүхэд одоо болтол ухаан ороогүй байна. Биеийн байдал хүнд хэвээр сэхээний тасагт эмчлүүлж байна” гэлээ.
Харин цагдаагийн байгууллагаас гурван настай хүүг зодсон гэх хойд эцгийг нь цагдан хорьж, шалгалтын ажиллагаа явуулж байгаа, хүүхдийн ээжийг 48 цагийн хугацаатай саатуулаад сулласан гэх мэдээллийг өгсөн юм.
Хохирогч хүүгийн ах зургаан настай хүү нь одоо төрсөн эцэгтэйгээ байгаа бөгөөд хүүгээс гэрчийн мэдүүлэг авах юм.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...