УЛСЫН ЗААН Б.БАТ-ӨЛЗИЙ САР ШИНИЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЛЭЭ
- schedule 2023 оны 2 сарын 20
- chat_bubble 0
ХVII жарны Үзэсгэлэнт болгогч хэмээх Харагчин туулай жилийн Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд Улсын заан Б.Бат-өлзий Даян аварга Н.Батсуурийг давж түрүү бөх боллоо.
XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааны нэг, хоёрын даваа хоёрдугаар сарын 19-нд болж өндөрлөсөн юм.
256 бөхийн барилдаанд таван аварга, дөрвөн арслан, гурван гарьд цолтой чансаа өндөр бөхчүүд зодоглож байгаагаараа онцлог байна.Хоёр жил гаруй хугацаанд барилдаагүй байсан Ч.Санжаадамба аварга энэ удаагийн барилдаанд зодоглож байна.
Өчигдөр улсын харцага Ц.Мөнхбаяр, Ц.Бямба-Отгон, улсын начин Э.Даш, Д.Амарсайхан зэрэг ид барилдаж буй, дээшээ үзнэ гэсэн бөхчүүд нэгийн даваанд, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Н.Жаргалбаяр, Б.Батмөнх, улсын харцага Л.Лха-Очир, Х.Гантулга нар хоёрын давааг гэтэлсэнгүй. Р.Пүрэвдагва арслангийн тухайд гараа бэртээн цааш барилдах боломжгүй болж тахимаа өгчээ.
Барилдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Булган аймгийн Могод сумын харьяат, улсын заан Д.Лхагвасүрэн, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат, улсын начин Р.Цоггэрэл нарыг, Алтангадас одонгоор Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын начин, Чөлөөт бөхийн Ази тивийн аварга Ч.Ганзориг, Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, аймгийн ахмад заан Д.Сэрээнэн нарыг шагнасныг бөхийн холбооны удирдлагууд гардууллаа.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...