ПОПЫН ХААН МАЙКЛ ЖЕКСОНЫ ДҮРД ХЭН ТОГЛОХ ВЭ?
- schedule 2023 оны 2 сарын 4
- chat_bubble 0
хаан Майкл Жексоны амьдралаас сэдэвлэсэн “Майкл” нэртэй кино удахгүй дэлгэцнээ гарах гэж байна. Намтарчилсан киноны гол дүрд алдарт дуучны үеэл дүү Жаафар Жексон тоглох юм. Жаафар Жексон нь “Jacksons 5” хамтлагийн гишүүн бөгөөд Майклын төрсөн ах Жермейн Жексоны хүү юм. Энэ нь түүний анхны кино, анхны гол дүр болно. Домогт дуучны дүрд сонгогдсон нь нэр төрийн хэрэг гэж Жаафар Жексон ярьжээ.
Кинонд Майкл Жексоны эдэлж хэрэглэж байсан зүйлсийг хэрэглэнэ. Уилл Смитийн тоглосон “Emancipation” киноны найруулагч Антуан Фукуа найруулагчаар ажиллах аж. Түүнчлэн Оскарын шагналт “Bohemian Rapsody” киног бүтээсэн Грэм Кинг киноны продюсераар ажиллана. Грэм Кинг хоёр жилийн өмнө Жаафартай танилцжээ. Жаафар нь Майклын зан чанарыг хиймэл хэтрүүлэггүйгээр илэрхийлж чадаж байсан нь Кингийн анхаарлыг татаж, улмаар киноныхоо дүрд сонгосон байна. Кино зохиолыг “Gladiator” киног бичсэн Жон Логан бичжээ.
Уитни Хьюстон, Элвис Пресли, Элтон Жон гэх мэт алдартнуудын түүхийг харуулсан кинонууд дэлгэцнээ гарч байсан. Тэгвэл энэ удаад попын хаан Майкл Жексоны намтар кино олны хүртээл болох нь тодорхой болжээ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...