ХҮҮХДЭЭ СУРГУУЛЬД ЭЛСЭХЭД ДАВУУ ЭРХ ОЛГОСОН САЙДАД ЯЛ ОНООЛОО
- schedule 2023 оны 2 сарын 4
- chat_bubble 0
ЭХ СУРВАЛЖ. YONHAP
Өмнөд Солонгосын Хууль зүйн сайд асан Чо Кук өөрийн нэр нөлөөг ашиглан хүүхдүүдээ их сургуульд оруулсан хэргээр 2023 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр хоёр жилийн хорих ял сонслоо.
Түүнийг эрх мэдлээ ашиглан авлигын хэргийн шалгалтад хөндлөнгөөс оролцсон хэрэгт Сөүлийн төв дүүргийн шүүх буруутгасан. Тэр ерөнхийлөгчийн туслахаар ажиллаж байх үедээ эрх мэдлээ ашиглан Пусан хотын дэд дарга асантай холбоотой хээл хахуулийн хэргийн шалгалтыг зогсоосон байна. Шүүхээс түүнд шууд ял тулгалгүйгээр өөр хэргүүдэд мөн буруутгажээ. 2019 онд хоёр хүүхдээ их сургуульд элсүүлэхийн тулд бичиг баримт зохиомлоор үйлдсэн хэрэг юм. Мөн Пусаны Анагаахын сургуульд сурдаг охиндоо тэтгэлэг олгох хэлбэрээр зургаан сая воны авлига авсан хэрэгт буруутгагджээ.
Чо Кукийн эхнэр Чун Кён Симд мөн боловсролын зөрчлийн хамсаатан гэсэн үндэслэлээр нэг жилийн хорих ял оноожээ. Чун Кён Сим нь охиныхоо сургуульд элсэх эрхийн гэрчилгээг, хүүгийнхээ бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн хэргээр хэдийнэ дөрвөн жилийн хорих ял аваад байгаа юм.
Сөүлийн үндэсний их сургуулийн профессор Чо 2017-2019 онд ерөнхийлөгчийн иргэний хэрэг хариуцсан ахлах нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Тэр 2019 оны есдүгээр сард Хууль зүйн сайдын албан тушаалд томилогдсон бөгөөд нэг сарын дараа дуулиан шуугианы улмаас албан тушаалаасаа огцорсон юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...