КОЙН О.МӨНХЖИНГИЙН ГЭР БОЛОН ОФФИСТ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС НЭГЖЛЭГ ХИЙЖ БАЙНА
- schedule 2023 оны 2 сарын 2
- chat_bubble 0
“Их Бит”ХХК-ийн “IHC” койны хэрэгт холбогдуулан шалгаж байгаа О.Мөнхжингийн гэр болон ажилын оффист цагдаагийн байгууллагаас нэгжлэг хийжээ. Учир нь хоёрдугаар сарын 01-ний өдөр “IHC” койнд их хэмжээний мөнгө байршуулж хохирсон иргэд мэдээлэл хийсэн юм. Цагдаагийн байгууллагаас “Их Бит” ХХК-ийн “IHC” койныг анхдагч зах зээлд гарган хөрөнгө татан төвлөрүүлсэн этгээдүүдэд холбогдох хэрэгт Б.Гантиг, Б.Эрхэмбаяр, О.Мөнхжин, Б.Идэр-Од нарыг холбогдуулан шалгаж байгаа бололтой.
“Их Бит” ХХК-ийн хувьцааны 33.1 хувийн Б.Гантиг, 33.1 хувийг Б.Эрхэмбаяр, 33.7 хувийн хувьцааг О.Мөнхжин эзэмшдэг. Б.Гантиг, О.Мөнхжин нарын хувьд 2022 оны аравдугаар сарын 12-нд АНУ руу явж, 20-нд Монголдоо иржээ.
Б.Идэр-Одын хувьд “Их Бит” ХХК-ийн 25 хувийн хувьцааг эзэмшдэг байсан бөгөөд 2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр хувьцаагаа шилжүүлсэн байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...