УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗЛАА
- schedule 2023 оны 2 сарын 1
- chat_bubble 0
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гишүүний бүрэн эрхээсээ татгалзлаа. Тэрбээр УИХ-ын дарга Г.Занданшатарт гаргасан өргөдөлдөө хоёр үндсэн шалтгаан дурдсан байна. Үүнд,
1. Ээжийгээ гадаадад эмчлүүлэх шаардлагатай олсон.
2. Сүүлийн жилүүдэд намайг концесс, казино, нүүрс, үнэтэй цаг, машинтай гэх мэтчилэн олон асуудалд хилсээр нэр холбож, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулах ажлыг санаатайгаар маш их явууллаа.
Миний бие ямар ч хууль бус үйлдэл хийгээгүй гэдгээ удаа дараа хэвлэлээр тайлбарлаж байсан боловч буруутан, гэмтэн мэт сэтгэгдэл нийгмийн зарим хэсэгт үлджээ. Тиймээс эдгээр асуудалтай холбоотойгоор хууль хяналтын байгууллагаас хэрвээ намайг шалгах шаардлагатай бол би УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн ард байж нуугдалгүйгээр энгийн иргэн болоод шалгуулахад бэлэн гэдгээ энэхүү үйлдлээрээ илэрхийлж байна гэсэн байна.
Бүрэн эхээр нь хүргэе.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...