МОНГОЛ УЛСЫН ГУРВАН САЯ ДАХЬ ИРГЭН ӨНӨӨДӨР НАЙМАН НАС ХҮРЧ БАЙНА
- schedule 2023 оны 1 сарын 24
- chat_bubble 0
Монгол Улсын гурван сая дахь иргэн өнөөдө найман нас хүрлээ.
2015 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 08:27 цагт Монгол Улс гурван сая хүн амтай болсон. Гурван сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын ууган охин Монголжин бүртгэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос зарлаж байсан билээ.
"Энэ өдөр төрсөн бүх хүүхдийнхээ мэдээллийг шалгасан. Цаг минут, овог нэр нь зөв эсэхийг нягталсан.181 хүүхдээс Өмнөговь аймагт төрсөн хүүхэд гурван сая дахь иргэн байна гэж тогтоосон" хэмээн Үндэсний Статистикийн Хорооны дарга М.Мэндсайхан мэдээллэж байсан.
Өнөөдрийн байдлаар манай улсын хүн ам 3,409,939 хүрчээ. Харин Монгол Улсын гурван сая дахь иргэний нас чацуутан 180 иргэн байна..
Үндэсний Статистикийн Хорооны мэдээлснээр Монгол Улсын нэг сая дахь иргэн 1962 оны аравдугаар сард, хоёр сая дахь иргэн 1988 оны долдугаар сарын 11-ний өдөр мэндэлж байсан юм.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...