ЖАГСАГЧ ИРГЭД ТӨРИЙН ОРДОН РУУ ДАЙРАН ОРЖЭЭ
- schedule 2022 оны 12 сарын 5
- chat_bubble 0
Нүүрсний хулгай болон үнийн өсөлтөөс үүдсэн иргэдийн жагсаал хоёр дахь хоногоо үргэлжилж байна. Эхний өдрийн жагсаал 23цаг30минут хүртэл үргэлжилж ямар ч шийдэлд хүрээгүй учир жагсаалыг өнөөдрийн байдлаар дахин нийтээр зөв арга барилаар хийх болно хэмээн иргэд мэдэгдлээ. Мөн өчигдөр Төв талбайгаас- Их тэнгэрийн ам хүртэл жагсаал үргэлжилсэн бол өнөөдөр Төв талбайгаас- Төв шуудангийн урд замыг хаах чиглэлээр жагсаж байна. Нүүрсний хулгайгаас үүдсэн жагсаалын үеэр зарим иргэд төрийн ордон руу нэвтрэхийг завдсан хэдий ч цагдаа, хамгаалалтынхан уг ажиллагааг зогсоосонд бухимдсан иргэд төв талбайд зассан гацуурыг шатаасан үйл явдал боллоо. Харин төрийн ордон руу нэвтрэхийг завдсан хэрэгтэй холбоотойгоор цагдаа, хамгаалалтын хүчээ нэмсэн байна.
ЦЕГ-аас иргэд нэг дор ихээр цуглаж, нэг нэгнээ шахаж эмх замбараагүй байдал үүсгэж байна. Энэ нь зарим хүмүүс олны хөлд дарагдах улмаар бие, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл үүсэж байна. Цагдаагийн байгууллагаас аль болох иргэдэд хууль тайлбарлаж ойлгуулах арга хэмжээг авч ажиллаж байна хэмээн мэдээллээ.
Харин ТЦА-аас Сүхбаатарын талбайд зохион байгуулж байгаа жагсаал, цуглааны үйл ажиллагаатай холбоотойгоор төв шуудангийн уулзвар, гадаад хэргийн яамны уулзваруудад тээврийн хэрэгсэлийн саадгүй нэвтрэх хөдөлгөөн түр хугацаанд хаагдсанаас шатгаалан нийслэлийн нийт гудамж замуудад хөдөлгөөний түгжрэл, саатал бий болж бусдад хөдөлгөөнд оролцогчдын болон шуурхай дуудлагын яаралтай түргэн тусламжийн автомашин, онцгой байдал, цахилгаан, дулаан хангамжийн дуудлага, нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хаагдаж яаралтай түргэн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжгүй байна гэлээ.
Иймд иргэдийг зөв зохистой, бусдад болон өөрсдөдөө эрсдэл үүсгэхгүй жагсаал хийхийг анхааруулж байна.
Ч.Нандинцэцэг
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...