ХААХ
”ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР С.НАРАНЦОГТЫГ ТОМИЛЛОО
- schedule 2022 оны 11 сарын 30
- chat_bubble 0

Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар С.Наранцогтыг томилжээ.
"Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Хаянхярваа нь авлигын хэрэгт холбогдсон тул “Эрдэнэс Монгол” ХХК-ийн тэргүүн дэд захирал О.Хуланг гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Тэгвэл тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон С.Наранцогт нь Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж байсан юм.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...