ХАМГИЙН ТОМ ИДЭВХТЭЙ ГАЛТ УУЛ ӨНГӨРСӨН НЯМ ГАРИГТ ДЭЛБЭРЧЭЭ
- schedule 2022 оны 11 сарын 29
- chat_bubble 0
Хавай арал дээр орших дэлхийн хамгийн том идэвхтэй галт уул Ням гаригт орон нутгийн цагаар 23:30 минутад “Moku’āweoweo” нэртэй оргил дэлбэрчээ. Ийнхүү Мауна Лоа галт уул бараг 40 жилийн дараа анх удаа дэлбэрч байна.
Халуун үнс лав цацлах аюултай тул оршин суугчдад эртнээс сэрэмжлүүлэг хүргэсэн байсан. Гэхдээ одоогоор нүүлгэн шилжүүлэх тушаал заавар өгөөгүй байна. Галт уулын халуун лав нь ихэвчлэн оргил хэсгийн тогоонд агуулагддаг. АНУ-ын Геологийн хүрээлэн нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөх магадлалтайг хэлж байна. Дэлбэрэлтийн эхний үе шатанд лавын урсгал, байршил хурдацтай өөрчлөгддөг. Тиймээс сэрэмжлүүлгийн түвшин энэ удаад хамгийн өндөр түвшинд хүрч шинэчлэгджээ. Лавын урсгал хүн амын томоохон төвүүд болох Хило, Кона хотод аюул учруулж болзошгүйг Хавайн галт уулын ажиглалтын төвд ажиллаж байсан Британийн галт уулын геофизикч Жессика Жонсон анхааруулав. Мөн галт уулын хий иргэдийг амьсгалахад хүндрэл учруулж болзошгүй аж.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...